"Тэмээний баяр" арга хэмжээ

Тэмээний баяр. 1997 онд анх Сэврэй суманд зохион байгуулагдсан. “Тэмээний баяр-Өвлийн наадам” нь эдүгээ Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хамгийн том эвентийн нэг болсон.

"Тэмээний баяр" арга хэмжээ

temeeni bayar.jpgЭдийн засгийн шилжилтийн үед тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, тэмээн сүргийг өсгөн хамгаалах зорилгоор орон нутгийн иргэдийн дунд анх зохион байгуулагдсан. Монголчууд эртнээс нааш өвлийн сүүл, хаврын эхэн сард тэмээгээ уралдуулж ирсэн уламжлалыг олон зүйл арга хэмжээ уралдаан, тэмжээний хэлбэрт оруулан “Тэмээний баяр” гэж нэрлэн зохион байгуулах болсон. Тэмээний баярыг  “Түмэн тэмээ-Тэмээн аяллын холбоо” Төрийн бус Байгууллагаас зохион байгуулдаг. Уг холбоонд орон нутгийн малчид иргэд ажилладаг.

Тэмээний баяр нь жил бүрийн 3 дугаар сарын 6-8 хооронд Өмнөговь аймгийн Булган сумын төвд тогтмол зохион байгуулагддаг.

 Тэмээний баярыг 2015 оны 03-р сарын 07-ны өдөр  Өмнөговьчууд тэмээ, тэмээчдээ алдаршуулах, тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол тэмээ-999” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Дэлхийн гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох уралдаанд газар газрын хурдан 1115 тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орж, гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоов.

TUM_0444.jpgTUM_0493.jpgTUM_1416 2.JPG

Бусад арга хэмжээнүүд

  • "Түмэн тэмээний баяр-2019" арга хэмжээ

    "Түмэн тэмээний баяр-2019" арга хэмжээгээ товлосон хугацаандаа тогтсон цагтаа, тогтоосон газартаа амжилттай зохион байгуулаа.

  • "Онгийн Улаан нуурын мөсний баяр" арга хэмжээ

    “Онгийн Улаан нуурын мөсний наадам” анхны арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 18 өдөр Мандал-Овоо, Булган сумын заагт орших Улаан нуурын мөсөн дээр ерөнхий зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газар, хамтран зохион байгуулагчаар Булган, Мандал-Овоо сумын ИТХ, ЗДТГазрууд, иргэд, залуучууд, Алтайн өвөр говийн усны сав газрын хамт олон, "Гайхамшигт говь" Аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагууд, орон нутгийн иргэд залуучууд зохион байгуулдаг.

Сошл сувгуудаар хуваалцах

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.