"Сарлагийн баяр" арга хэмжээ

Сарлагийн баяр арга хэмжээ нь Зүүн сайхан ууланд орших Ёлын аманд жил бүрийн 05 дугаар сарын 4 дэхь долоо хоногийн бямба гаригт зохион байгуулдаг.

"Сарлагийн баяр" арга хэмжээ

Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уул, Сэврэй уул, Баян бор нуруу, Богины хяр зэрэг уулархаг нутгаараа цөөнгүй сарлагтай байсан.

Сарлагийн баяр арга хэмжээний гол зорилго нь Говь нутагт аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх, сарлагтай холбоотой төрөл бүрийн уралдаан тэмцээнийг оруулж аялал жуулчлалын салбар дахь эвент арга хэмжээг сурталчилан таниулж, гадаад дотоодын аялагч жуулчдыг татах, уламжлал мал аж ахуй, сарлаг сүрэг устаж үгүй болохоос хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэн өсгөж үржүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, сарлагийн ашиг шим, тэдгээрийн бүтээгдэхүүнийг нийтэд сурталчилан таниулах замаар сарлагийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд оршдог.

13268450_293523154316750_6542431618782415307_o.jpg13268176_293523284316737_5170088440790640861_o.jpg13305230_293523314316734_27310741175956794_o.jpgTUM_2448.JPGTUM_2489.JPGTUM_2386.JPG13317061_293523477650051_5832998034210310369_o.jpg13323802_293523267650072_8615475393793532041_o.jpg13340166_293523537650045_6233085484507339925_o.jpg

Бусад арга хэмжээнүүд

  • "Түмэн тэмээний баяр-2019" арга хэмжээ

    "Түмэн тэмээний баяр-2019" арга хэмжээгээ товлосон хугацаандаа тогтсон цагтаа, тогтоосон газартаа амжилттай зохион байгуулаа.

  • "Онгийн Улаан нуурын мөсний баяр" арга хэмжээ

    “Онгийн Улаан нуурын мөсний наадам” анхны арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 18 өдөр Мандал-Овоо, Булган сумын заагт орших Улаан нуурын мөсөн дээр ерөнхий зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газар, хамтран зохион байгуулагчаар Булган, Мандал-Овоо сумын ИТХ, ЗДТГазрууд, иргэд, залуучууд, Алтайн өвөр говийн усны сав газрын хамт олон, "Гайхамшигт говь" Аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагууд, орон нутгийн иргэд залуучууд зохион байгуулдаг.

Сошл сувгуудаар хуваалцах

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.