Тус арга хэмжээ Сэврэй сумын нутагт орших Хонгорын элсэнд жил бүрийн 09 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба, ням гаруудад зохион байгуулдаг.
Говьчууд бидний аялал жуулчлалын гол нөөц баялаг болох Хонгорын элсэндээ түшиглэн, мөн зэрлэг туруутан амьтад нүүдэллэн амьдардаг, унаган төрхөө хадгалан үлдсэн, уудам тэнэгэр газар нутаг, байгаль орчин, үе уламжлан ирсэн нүүдэлчин, малчин соёл нь дахин давтагдашгүй өвөрмөц соёл, үнэт баялаг учраас энэхүү баялагтаа түшиглэн цаашид Монголын аялал жуулчлалын салбарт томоохон Эвент арга хэмжээ болгохоор зорилт тавин ажиллаж байна.
"Түмэн тэмээний баяр-2019" арга хэмжээгээ товлосон хугацаандаа тогтсон цагтаа, тогтоосон газартаа амжилттай зохион байгуулаа.
“Онгийн Улаан нуурын мөсний наадам” анхны арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 18 өдөр Мандал-Овоо, Булган сумын заагт орших Улаан нуурын мөсөн дээр ерөнхий зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газар, хамтран зохион байгуулагчаар Булган, Мандал-Овоо сумын ИТХ, ЗДТГазрууд, иргэд, залуучууд, Алтайн өвөр говийн усны сав газрын хамт олон, "Гайхамшигт говь" Аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагууд, орон нутгийн иргэд залуучууд зохион байгуулдаг.
Хаяг: Өмнөговь Аймаг байгаль орчин аялал жуулчлалын газар Нутгийн удирдлагын ордон №07, №01 тоот
Утас: +976-70532148
+976-70532148
Email: info@example.com
Өнөөдөр: 42
Өмнөх сард: 7557
Нийт: 177171
Copyrights © 2021 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.