Өмнөговь аймгийн баруун бүст Монголын аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг Сэврэй сумын Хонгорын элсэнд орон нутгийн иргэд, жуулчдад зориулан зохион байгуулдаг “Хонгор их хурд” арга хэмжээ юм.
Аймгийн төв Даланзадгад хотоос 2016 км орших Хонгорын элсэнд оршдог жуулчны баазууд хамтран зохион байгуулдаг. Тус арга хэмжээ нь жил бүрийн 08 дугаар сарын 15-нд жуулчны баазууд, Сэврэй сумын Уяачдын холбоо, Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулдаг. Энэ наадамд Өмнөговь аймгийн сумдууд Булган, Баяндалай, Хүрмэн, Ноён, Гурвантэс сумдаас гадна хил залгаа Өвөрхангай, Баянхонгор аймгийн уяачид, бөхчүүд ирж оролцдог. Цаашдаа аймгийн баруун бүсийн наадам болгохоор төлөвлөн ажиллаж байна.
Хурдан морьдын уралдаан
Хүчид бөхчүүдийн барилдаан
Үндэсний шагайн зэрэг уралдаан тэмцээн болдог. Сонирхсон жуулчдаас хураасан мөнгөөрөө зарим уралдаан тэмцээнээ санхүүжүүлдэг.
"Түмэн тэмээний баяр-2019" арга хэмжээгээ товлосон хугацаандаа тогтсон цагтаа, тогтоосон газартаа амжилттай зохион байгуулаа.
“Онгийн Улаан нуурын мөсний наадам” анхны арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 18 өдөр Мандал-Овоо, Булган сумын заагт орших Улаан нуурын мөсөн дээр ерөнхий зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газар, хамтран зохион байгуулагчаар Булган, Мандал-Овоо сумын ИТХ, ЗДТГазрууд, иргэд, залуучууд, Алтайн өвөр говийн усны сав газрын хамт олон, "Гайхамшигт говь" Аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагууд, орон нутгийн иргэд залуучууд зохион байгуулдаг.
Хаяг: Өмнөговь Аймаг байгаль орчин аялал жуулчлалын газар Нутгийн удирдлагын ордон №07, №01 тоот
Утас: +976-70532148
+976-70532148
Email: info@example.com
Өнөөдөр: 70
Өмнөх сард: 7557
Нийт: 177199
Copyrights © 2021 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.