"Онгийн Улаан нуурын мөсний баяр" арга хэмжээ

“Онгийн Улаан нуурын мөсний наадам” анхны арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 18 өдөр Мандал-Овоо, Булган сумын заагт орших Улаан нуурын мөсөн дээр ерөнхий зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газар, хамтран зохион байгуулагчаар Булган, Мандал-Овоо сумын ИТХ, ЗДТГазрууд, иргэд, залуучууд, Алтайн өвөр говийн усны сав газрын хамт олон, "Гайхамшигт говь" Аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагууд, орон нутгийн иргэд залуучууд зохион байгуулдаг.

"Онгийн Улаан нуурын мөсний баяр" арга хэмжээ

“Онгийн Улаан нуурын мөсний баяр” арга хэмжээний гол зорилго нь

  • Монголын говийн алдарт таван нуурын нэг, Онгийн Улаан нуур, түүний экосистем, говийн байгаль цаг уур, зэрлэг амьтад, мал хүний амьдрах орчинд үзүүлж байгаа эерэг нөлөөллийг олон нийтэд сурталчилан танилцуулах
  • Монгол улсын Их Хурал, Засгийн газар, гадаад, дотоодын иргэд, олон нийтийн анхаарлыг говийн байгаль орчны тэнцвэрт байдалд хандуулах
  • Орон нутгийн болон улс, аймгууд, бүс нутгийн иргэдийн шинэ Өвлийн наадам-Эвентийг түгээн дэлгэрүүлж, өвөл цагийн аялал жуулчлал-танин мэдэхүйн нийтийг хамарсан арга хэмжээг зохион айгуулах
  • Өвлийн аялал жуулчлал-танин мэдэхүйн “Онгийн Улаан нуурын мөсний наадам” арга хэмжээг түшиглэн Өмнөговь аймгийн “Аялал жуулчлал-Өрхийн орлого” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гадаад дотоодын аялал жуулчлалаас орон нутгийн иргэдийн олох ашиг орлогыг нэмэгдүүлэх, иргэд, хүүхэд залуучуудын байгаль орчноо танин мэдэх, хайрлан хамгаалах ухамсар, уламжлалыг сэргээн хөгжүүлэх зорилготой байлаа.

Бусад арга хэмжээнүүд

  • "Түмэн тэмээний баяр-2019" арга хэмжээ

    "Түмэн тэмээний баяр-2019" арга хэмжээгээ товлосон хугацаандаа тогтсон цагтаа, тогтоосон газартаа амжилттай зохион байгуулаа.

  • "Монголын Нүүдэлчдийн нэг өдөр" арга хэмжээ

    Жил бүрийн 08 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багт тогтмол зохион байгуулдаг.

Сошл сувгуудаар хуваалцах

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.