"Түмэн тэмээний баяр-2019" арга хэмжээ

"Түмэн тэмээний баяр-2019" арга хэмжээгээ товлосон хугацаандаа тогтсон цагтаа, тогтоосон газартаа амжилттай зохион байгуулаа.

"Түмэн тэмээний баяр-2019" арга хэмжээ

Дэлхийд ховорхон хоёр бөхт тэмээн сүргийг хайрлан хамгаалах, тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, тэмээчин ардын хөдөлмөрийг үнэлэх, тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалаас ард иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготойгоор жил бүр Түмэн тэмээний баярыг зохион байгуулж ирсэн түүхтэй билээ.

Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Нүүдэлчний өвөл” арга хэмжээний хүрээн дэхь “Түмэн тэмээний баяр-2019” арга хэмжээ нь 03 дугаар сарын 6-7 өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд 22 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Монголчуудын 2000 жилийн өмнөөс тэмээг уралдуулж ирсэн уламжлалд түшиглэн 1997 оноос эхлэн зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь тэмээтэй холбоотой төрөл бүрийн уралдаан тэмцээнийг оруулсан нь Монголын аялал жуулчлалын салбар дахь хамгийн том ЭВЕНТ болоод байна.

ADYA1595.JPG

Аймгийн удирдлагууд аялал жуулчлалын салбарт ихээхэн анхаарч ажиллаж байгаагийн нэг тод илрэл нь “Түмэн тэмээний баяр-2019” арга хэмжээг санхүүжүүлж, дэмжиж, мөн аймгийн Засаг дарга өөрийн биеэр ирж оролцлоо. Арга хэмжээнд аймгийн ИТХ-н тэргүүлэгч В.Мөнхбат, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Пүрэвтулга, Булган сумын ИТХ-н дарга Б.Дамдин, Засаг дарга Т.Мөнх-Алдар, Гайхамшигт говь аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр,  Тэмээчин н.Байгальмаа нар нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Сүүлийн жилүүдэд говийн зарим аймгууд, Өмнөговь аймгийн бүх сумдууд тэмээний баярыг хийх болсноор тэмээний үнэлэмж нэмэгдэж, тэмээн сүргийн тоо толгой тогтвортойгоор өсч 2018 онд Монгол улс 459 700 толгой тэмээтэй болж үүнээс хамгийн олон тэмээтэй аймгаар Өмнөговь аймаг 152 281 тэмээтэйгээр тэргүүлж байна. Аймгийн хэмжээнд тэмээний тоог өмнөх онтой харьцуулахад 11049 тоо толгойгоор өссөн нь тэмээг хайрлан хамгаалж өсгөж байна.     

"Түмэн тэмээний баяр- 2019" арга хэмжээнд Австрали, Герман, АНУ, Япон, Сингапур, Австри, Перу, Франц зэрэг улсын аялагч жуулчид- 150 гаруй, Азиас Европ хүртэл Тэмээн аялал хийж байгаа Тэмээчин бүсгүй Байгальмаатай BBC телевизийн баг, Монголын МОНЦАМЭ-гийн Япон дахь төлөөлөгчид, Японы аялал жуулчлалын томоохон агентлагийн менежерүүд, Чандмань студи, Малчин студи, Стар од студи, МУИС-ын багш н.Билэгсайханы удирдсан аялал жуулчлалын ангийн 15 оюутан, Монголын болон Өмнөговь аймгийн гэрэл зурагчид, малчид, орон нутгийн хөдөлмөрчид зэрэг дотоодын 620 гаруй иргэд оролцлоо.

2019-5.jpg

 

 

 

 

 

Энэ удаагийн арга хэмжээнд бүх насны тэмээд оролцсон Тэмээний богинын зайн уралдааныг шинээр зохион байгууллаа.

ADYA1668.JPG      

Дэлхийд гайхагдсан хоёр бөхт тэмээний сүр жавхаа, хурд хүчийг харуулсан уралдаанд Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянлиг сум, Өвөрхангай аймгийн Богд сум, Өмнөговь аймгийн 11 сумын тэмээчид хурдан тэмээтэй ирж оролцлоо.

Бүдүүн тэмээний уралдаанд 42 тэмээ уралдлаа.

1-    р байр Ноён сумын тэмээчин н.Бат-Эрдэнэ

2-    р байр Гурвантэс сумын тэмээчин н.Мэндбаяр

3-    р байр Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин н.Баянмөнх

4-    р байр Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин н.Жарантай

5-    р байр Мандал овоо сумын тэмээчин н.Мягмар хурдаллаа

 

Тайлагны уралдаанд 16 тэмээ

1-    р байр Баяндалай сумын Тэмээчин М.Өсөх – ирээдүй

2-    р байр Баяндалай сумын Тэмээчин Х.Төртайван

3-    р байр Ноён сумын Тэмээчин Ж.Отгонбаяр

4-    р байр Ноён сумын Тэмээчин Э.Чойжамц

5-    р байр Мандал –овоо сумын Тэмээчин Т.Энхмөнх

Торомны уралдаанд 18 тором

1-    р байр Гурвантэс сумын Тэмээчин Түмэнбаяр

2-    р байр Гурвантэс сумын Тэмээчин Мэндбаяр

3-    р байр Гурвантэс сумын Тэмээчин Мөнхжаргал

4-    р байр Гурвантэс сумын Тэмээчин Золбоо

5-    р байр Гурвантэс сумын Тэмээчин Ням – Осор тус тус байллаа.

 ADYA1673.JPG

Гоё Тэмээтэй Сайхан хосын уралдаанд 3 хос оролцов.

1-    р байр Дэн багийн Тэмээчин Д.Энхбаатар , Ю.Дуламсүрэн

2-    р байр Дал багийн Тэмээчин Б.Буянтогтох, М.Ганзул

3-    р байр Дал багийн Тэмээчин Д.Бат-Оргил, Ариунтунгалаг

Говь нутгийн нэрийн хуудас болсон тэнгэрийн амьтан тэмээгээрээ нүүдлийн соёл иргэншлийг харуулж, тэмээ гэдэг амьтныг хэрхэн яаж сургаж, тэмээний мах, сүү, ноосоор юу хийдгийг харуулсан уламжлалт ёс зан заншил, тэмээчин хүний ур чадвар, авхаалж самбаа, эр зориг, хурд хүч чадлыг харуулсан тэмцээн бол Тэмээтэй буухиа тэмцээн юм. Буухиа тэмцээнд 5 баг оролцож талбайд нэгэн зэрэг эхэлсэн.

1-    р байр Хавцгайт багийн Бундхорол ахлагчтай Хавцгайт баг

2-    р байр Дал багийн Ж.Ганхүү ахлагчтай  “Жинчин” баг

3-    р байр Дэн багийн Э.Энхбаатар ахлагчтай  “Дэн Баян” хоршоо

  2019-35.jpg

Поло тэмцээнд 8 баг оролцож

1-р байранд Ханхонгор сумын “Өгөөмөр” баг

2-р байранд Манлай сумын н.Баттулга ахлагчтай баг

3-р байранд  Булган сумын Дал багийн “Тэмээчин” баг тус тус шалгарлаа.

2019-23.jpg

Шагайн харвааны төрөлд 4 баг оролцож

1-    р байрыг Даланзадгад сумын н.Шинэхүү ахлагчтай баг

2-    р байранд н.Ганзориг ахлагчтай баг

3-    р байранд Мандал-овоо сумын н.Чимэддорж ахлагчтай баг тус тус шалгарлаа.

 2019-12.jpg

Булган сумын сурагчдын Алтайн хойлог клубын сурагчдын концерт нь сурагчид өөрсдөө англи хэл дээр хөтлөн явуулсан нь дотоодын иргэд төлөөлөгчид төдийгүй гадаадын жуулчид хөдөө суманд аялал жуулчлалын үр өгөөж бодитоор ирсэнд, соёлын хөгжил дэвшил ирснийг онцолж байлаа.

2019-14.jpg

Мөн “Аялал жуулчлал-Өрхийн орлого” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор өвлийн наадамд ирсэн гадаад болон дотоодын жуулчид төлөөлөгчдийг сумын төвийн 12 өрх гэр буудал ажиллуулж 43 гадаад, 42 дотоодын аялагч жуулчдыг Монгол гэрт хүлээн авч тав тухтай, дулаан байдлыг ханган, чанартай, аюулгүй хоол хүнсээр үйлчилгээ үзүүлж 6 080 000 төгрөгний орлогыг орууллаа.

Тэмээний баярт зориулан нутгийн иргэдийн гар урлал, тэмээний бүтээгдэхүүнээр хийсэн үзэсгэлэн худалдааг орон нутгийн 9 иргэн 2 720 000 төгрөгний борлуулалт хийсэн байна. Булган суманд Түмэн тэмээний баяраар нийт 99 300 000 төгрөгний /гэр буудал, дэлгүүр, гар урлал, бензин, шагнал урамжуулал, хоол үйлдвэрлэл гм/ борлуулалт хийсэн судалгаа гарсан байна. 

2019-17.jpg 

"Түмэн тэмээ- 2019" арга хэмжээний өмнөх өдрүүдэд Монголын аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч компаниудын менежерүүд болох 12 хүн Булган сумын үлэг гүрвэлийн олдвор бүхий алдарт Төгрөгийн ширээгээс Баянзаг хүртэл 60 км замыг тэмээгээр аялж дотоодын өвлийн тэмээн аяллыг анх зохион байгууллаа.

2019-40.jpg

 Тус арга хэмжээг БОАЖЯам, аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, аймгийн БОАЖГазар, Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо, Монгол говь жуулчны бааз, Говь тур жуулчны бааз, Булган сумын ИТХ, Засаг даргын тамгын газар хамтран тэмээний баярыг зохион байгууллаа.

Дэлхийд ховорхон хоёр бөхт тэмээ саяд хүрч, зорин ирэх жуулчид мянга хүрэх болтугай.

 

Бусад арга хэмжээнүүд

  • "Онгийн Улаан нуурын мөсний баяр" арга хэмжээ

    “Онгийн Улаан нуурын мөсний наадам” анхны арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 18 өдөр Мандал-Овоо, Булган сумын заагт орших Улаан нуурын мөсөн дээр ерөнхий зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газар, хамтран зохион байгуулагчаар Булган, Мандал-Овоо сумын ИТХ, ЗДТГазрууд, иргэд, залуучууд, Алтайн өвөр говийн усны сав газрын хамт олон, "Гайхамшигт говь" Аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагууд, орон нутгийн иргэд залуучууд зохион байгуулдаг.

  • "Монголын Нүүдэлчдийн нэг өдөр" арга хэмжээ

    Жил бүрийн 08 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багт тогтмол зохион байгуулдаг.

Сошл сувгуудаар хуваалцах

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.