"Даланзадгад" зочид буудал

Өмнөговь аймгийн хамгийн анхны зочид буудал, мөн хамгийн анхны 2 одны зэрэглэлтэй буудал юм.

"Даланзадгад" зочид буудал

“ Даланзадгад”  зочид буудал нь 2006 оноос хойш Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зочид буудал, зоогийн газрын чиглэлээр гадаад дотоодын зочид, жуулчид, төлөөлөгчдөд 10 гаруй  жил үйлчилсэн арвин их туршлагатай Өмнөговь аймгийн  анхны зочид буудал бөгөөд анхны хоёр одтой Зочид Буудал” юм. Даланзадгад зочид буудал нэгэн зэрэг 40 гаруй зочин хүлээн авах хүчин чадал бүхий бүтэн люкс, хагас люкс, 2 ортой энгийн өрөө, 12 ортой өрөө, 5 ортой энгийн өрөөнүүдтэй. Зочид буудлын 2 болон 1  давхарт хурал семинар зохион байгуулах зориулалттай 20-35 хүний багтаамжтай 2 танхимтай. Даланзадгад буудлын зочны өрөөнүүд нь  зочид буудлын стандартыг хангасан тавилга хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон, өндөр хурд бүхий интернетийн үйлчилгээтэй.  “ Баянбүрд” ресторан нь 80-100 хүн хүлээн авах хүчин чадал бүхий ресторан нь Ази, Европ хоолтой. Зочид буудал , зоогийн газрын үйлчилгээнээс гадна гадаад, дотоодын жуулчиддаа Монгол орон болон говь нутгийн үзэсгэлэнт газруудаар аялахад туслах аялалын маршрут , танилцуулга болон бүх төрлийн машин, жолооч, орчуулагчаар үйлчилнэ.

Бусад зочид буудлууд

  • NOMAD HOMESTAY

    “Говь Трэвел Эксперт” ХХК нь орон нутгийн ААН бөгөөд үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Аялал жуулчлал, Гадаад худалдаа, Зөвлөх үйлчилгээ юм.

  • "Ханбогд" жуулчны бааз

    Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Ёлын амнаас хойш 18 км зайд байрладаг. Засмал замаас 4,5 км

Сошл сувгуудаар хуваалцах

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.