"Говийн гурван тэмээ" жуулчны бааз

"Говийн гурван тэмээ" жуулчны бааз нь "National Geographic" нийгэмлэгийн "Хамгийн өвөрмөцзочид буудал, жуулчны баазууд" жагсаалтад дэвшээд байна. Өмнөговь аймгийн Булган сумын нутаг, "Булагтай" уулын энгэрт байрлах бааз нь "National Geographic" нийгэмлэгийн "National Geographic Traveler", "National Geographic Adventure" сэтгүүлийн "Шилдэг эко баазууд" жагсаалтад багтаж байжээ.

"Говийн гурван тэмээ" жуулчны бааз

ус эколоож нь Монгол орныг дэлхийн улс орнуудад таниулан сурталчилах, дэлхийн жишигт нийцсэн өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх мөн байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйл ажиллагаа явуулдагаараа онцлог юм. Эколоож нь нийт 50 гэртэй үүнээс 25 нь люкс зэрэглэлийнх. Нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай ресторан, ардын урлагийн тоглолт үзүүлэх, слайд шоу, семинар зохион байгуулах зориулалттай 60 хүний суудал бүхий гол танхимтай, дан байгалийн чулуу, элс болон Сибирээс авчирсан гол модоор зангидаж, ганц ч хадаас оруулалгүй Монгол сүм хийдийн загвар оруулан бүтээсэн барилга юм. Мөн ан амьтан, ургамал зүй болон уран зохиолын ном бүхий номын сантай.

Бусад зочид буудлууд

  • NOMAD HOMESTAY

    “Говь Трэвел Эксперт” ХХК нь орон нутгийн ААН бөгөөд үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Аялал жуулчлал, Гадаад худалдаа, Зөвлөх үйлчилгээ юм.

  • "Ханбогд" жуулчны бааз

    Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Ёлын амнаас хойш 18 км зайд байрладаг. Засмал замаас 4,5 км

Сошл сувгуудаар хуваалцах

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.