"Баян заг" жуулчны бааз

"Баянзаг" жуулчны бааз нь Өмнөговь аймгийн төвөөс хойд зүгт – 100 км, тус аймгийн Булган сумаас зүүн зүгт -18 км, Баянзагийн загтай хоолойн хажууд Гүн-ус худагийн урд дэнж дээр 2003 онд жуулчинд үйлчлэх цэг нэртэй Боловсон ОО , халуун ус барьж ажлаа эхэлсэн. 2004 оноос гэр бааз болсон.

"Баян заг" жуулчны бааз

2005 онд баригдсан 2 давхар Мэлхий хэлбэртэй зоогийн газар нь доод давхартаа 50 хүн хүлээн авах багтаамжтай бөгөөд Монгол үндэсний болон Европ хоолоор захиалгаар үйлчилдэг. Дээд давхартаа чөлөөт цагаа өнгөрөөх, ардын урлагийн тоглолт  хийдэг.

Дэлхийд нээлт хийсэн палеонтологийн олдвороор алдартай Улаан шавар нь манай баазын урд 3 км-т харагддаг  бөгөөд энэ газар нь орон нутгийн тусгай хамгаалалтанд байдаг юм.

Баянзаг  бааз нь эко буюу байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг.

Нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах хүчин чадалтай, 20 ширхэг гэр буудалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бид байгальд ээлтэй орон нутгийн иргэдийн оролцоотой эко /нарны зайн систем, нарны энергийн халуун устай/ баазыг хөгжүүлэх зорилттой ажиллаж байна. 50 хүний суудалтай мэлхий зоогийн газар нь Үндэсний монгол хоол /Борцтой гурилтай шөл, цуйван, хуушуур, хорхог г.м./, Европ хоолоор захиалгаар үйлчилнэ.

Бусад зочид буудлууд

  • NOMAD HOMESTAY

    “Говь Трэвел Эксперт” ХХК нь орон нутгийн ААН бөгөөд үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Аялал жуулчлал, Гадаад худалдаа, Зөвлөх үйлчилгээ юм.

  • "Ханбогд" жуулчны бааз

    Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Ёлын амнаас хойш 18 км зайд байрладаг. Засмал замаас 4,5 км

Сошл сувгуудаар хуваалцах

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.