"Монгол говь" жуулчны бааз

“Монгол Говь” жуулчны бааз нь олон улсын жишигт нийцэхүйц жуулчны үйлчилгээг зохион байгуулж гадаад дотоодын жуулчдад үйлчлэх зорилгоор Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Дал багийн Шаврын дэвсэг буюу Баянзагын бүс нутагт байгуулагдан амжилттай ажиллаж байна.

"Монгол говь" жуулчны бааз

“Монгол говь” жуулчны бааз нь 2007 онд 2 цэцгийн зэрэглэл хангаж, 2008 онд МАЖХ-с олгодог “2008 оны ШИЛДЭГ ЖУУЛЧНЫ БААЗ” өргөмжлөлт дотоодын хамтран ажиллагч байгууллагууд болон зочдынхоо итгэл хүлээсэн  Монголын тэргүүлэх жуулчны бааз юм. 

“Монгол Говь” жуулчны бааз нэг ээлжиндээ 80-100 жуулчинг зэрэг хүлээн авах хүчин чадал бүхий 35 Монгол гэр, 8 люкс – 00той гэртэй. Нарны болон цахилгааны эрчим хүчийг өөрсдийн хэрэгцээнд ашиглаж байна.

Тус жуулчны бааз нь улирлын чанартай үйл ажиллагаагаа явуулахаас гадна ажилчидтайгаа улирлын чанартай гэрээ байгуулж ажилладаг бөгөөд жуулчдыг ая тухтай байдлаар ханган, цэвэр цэмцгэр орчин, найрсаг түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхээс гадна үндсэн болон нэмэлт үйлчилгээг үзүүлдэг.

Бусад зочид буудлууд

  • NOMAD HOMESTAY

    “Говь Трэвел Эксперт” ХХК нь орон нутгийн ААН бөгөөд үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Аялал жуулчлал, Гадаад худалдаа, Зөвлөх үйлчилгээ юм.

  • "Ханбогд" жуулчны бааз

    Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Ёлын амнаас хойш 18 км зайд байрладаг. Засмал замаас 4,5 км

Сошл сувгуудаар хуваалцах

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.