"Элсэн манхын баяр-2019" арга хэмжээ

"Элсэн манхын баяр-2019" арга хэмжээ

Аймгийн ИТХТэргүүлэгчдийн 2018 оны 87 дугаар тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан хамтын ажиллагааны №19-014 тоот гэрээний 1 дүгээр хавсралтын 3.4 дэхь заалтыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бид хамтдаа” хөтөлбөрийн 133 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Элсэн манхны баяр-2019” арга хэмжээг зохион байгууллаа.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд, говь нутгийн байгалийн өвөрмөц тогтоц, байгалийн сайхныг нийтэд сурталчлах, гадаад дотоод жуулчдын аялах хугацааг уртасгах, эртний үлэг гүрвэл, эрэлхэг баатар, домогт хатадууд болон говийн домгоор элсэн урлал бүтээх зорилгоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын хоёрдахь 7 хоногийн амралтын өдрүүдэд "Элсэн манхны баяр” арга хэмжээг зохион байгуулдаг билээ.

 "Элсэн манхны баяр-2019” арга хэмжээ 2019 оны 09 дүгээр сарын 14,15 нд Монгол Улсын есөн гайхамшгийн нэг, Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт орших алдарт Хонгорын элс, Дуут манхны хормойд гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа.

IMG_1780[1].JPG

Тус арга хэмжээний хүрээнд марафон гүйлт, элсний оргил булаалдах тэмцээн, элсний сумо, автомашины уралдаан, мото уралдаан, мото спортын үзүүлэх тоглолтууд, "Алтан элс" үдшийн шоу болон говь нутгийн онцлогийг харуулсан олон талт арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэ жил Өмнөговь аймгийн хэмжээнд салбарын хувьд Соёлыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан элсний баярт зориулж эртний үлэг гүрвэл, Монголын хаад, хатад, говийн сүрлэг тэмээг дүрсэлсэн элсэн баримал бүтээлгэж, аялагч, жуулчдын нүдийг баясгалаа.

 SHIN0205.JPG

70579820_1100749000119958_3604610603781455872_o.jpg

70320410_1100749143453277_6649088692558233600_o - Copy.jpg

70364007_2270096349725223_9034137285326536704_n.jpg

Сүүлийн жилүүдэд говь нутгийг зорин ирэх гадаад болон дотоодын жуулчдын урсгал нэмэгдэж, жуулчдын урсгалыг илүү татах олон арга хэмжээ авч байгаагийн  нэг нь энэхүү арга хэмжээ юм. Уг арга хэмжээнд орон нутгийн болон дотоодын жуулчид 2400 гаруй, гадаадын 70 гаруй жуулчид үзэж сонирхлоо.

71340471_2270095639725294_5288178431660392448_n.jpg

71250480_2270110119723846_3499195188461436928_n.jpg

Мөн энэ  үеэр сумдын байгаль хамгаалах клубын хүүхдүүд “Хоггүй цэмцгэр” наадахыг уриалан оролцсон юм. Сэврэй сумын байгаль хамгаалах "Ирвэс", Булган сумын "Алтайн хойлог", Гурван тэс сумын "Хулан" клубын сурагчид "Хонгорын гол, Хоггүй орчин" уриаг ард иргэдэд сурталчилан тухайн орчны хогийг түүж, цэвэр цэмцгэр наадлаа. Байгаль хамгаалах клубын сурагчдадаа маш их баярлалаа.

SHIN0041.JPG

 70939582_2270118343056357_826099597465092096_n.jpgЭлсэн урлалын баримал хийх: Энэхүү элсэн урлалыг “Алтан гадас” одонт уран барималч Цагааны н.Мөнх-Эрдэнийн баг болон Сэврэй сумын хөдөлмөрийн багш хамт олон өөрсдийн ур чадвар авъяасаа дайчлан, ирсэн жуулчин гийчдийн сонирхлыг татахуйц байдлаар урласан юм.

  1. Элсний волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд:

1-р байр: Гурван тэс сумын онцгой байдалын 67-р ангийн хамт олон.

2-р байр: Өмнөговь аймгийн цагдаагийн газрын баг.

3-р байр: “Дөрвөн эрдэнэс оюу” ХХК баг тамирчид 

   SHIN0194.JPG  

SHIN0195.JPGЭлсэн уулын оргил булаацалдах тэмцээн

25-с доош насны эрэгтэй

         1-р байр Сэврэй сумын тамирчин И.Сэнгээ

         2-р байр Сэврэй сумын тамирчин Ү.Сугир

         3-р байр Сэврэй сумын тамирчин Б.Амарбаясгалан

25-с дээш насны эрэгтэй

         1-р байр “Говь эрдэнэ” Ц.Чулуун-байгаль

         2-р байр С.Ренцэндорж

         3-р байр “Жуулчин говь” Ч.Төмөрчөдөр

25-с доош насны эмэгтэй

         1-р байр  Тэлмүүнсар

         2-р байр Б. Дэлгэртөгс

         3-р байр Дашзэвэг

25-с дээш насны эмэгтэй

         1-р байр Сэврэй сумын тамирчин М.Нарантуяа

         2-р байр Алт

         3-р байр Отгонцэцэг 

70978847_2270096293058562_5975545143741120512_n.jpg70246415_2270111879723670_1830634667804459008_n.jpg

  1. Элсний сумо бөхийн барилдаан

Эрэгтэй   

         1-р байр Б.Амгаланбаатар

         2-р байр Г.Ганбат

Эрэгтэй  

         1-р байр Ө.Одонгарав

         2-р байр Г.Сэвиймядаг

  1. Говь марафон. Тэсвэр тэвчээр шалгасан спортын тэмцээн.

Эрэгтэй           

            25-с доош нас

            1-р байр О.Зулхүү

            2-р байр Т.Азжаргал

            3-р байр Д.Баяр-Эрдэнэ

25-с дээш нас

            1-р байр Ч.Чулуунбайгаль

            2-р байр Ч.Төмөрчөдөр

            3-р байр Jorg Spors (Герман)

Эмэгтэй           

25-с доош нас

            1-р байр Б.Дэлгэртөгс

            2-р байр Тэлмүүнсар

            3-р байр Нандинцэцэг

25-с дээш нас

            1-р байр Үүрийнцолмон

            2-р байр Наранцэцэг

            3-р байр М.Нарантуяа

70388170_2270095916391933_6389475004894937088_n.jpg

  1. Авто уралдаан 13 машин

1-р байр 124 дугаартай Б.Алтаншагай

2-р байр 59 дугаартай Б.Эрдэнэсан

3-р байр Ш-4 дугаартай Б.Билгүүн

4-р байр 47 дугаартай У.Ганцоож

70416747_2538966016198376_4526035497142714368_o.jpg70490330_2538966026198375_84507243940151296_n.jpg

  1. Мото уралдаан /12 мото/

1-р байр 16 дугаартай Спортын Мастер Сандагдорж

2-р байр Өмнөговь аймгийн тамирчин Отгонбаяр

3-р байр 11 дугаартай Спортын Мастер Баярмагнай

70868673_2270095166392008_7671254006647226368_n.jpg70433727_2270095763058615_3899078762800611328_n.jpg

  1. Мөн энэхүү баярын сонирхолтой хэсэг болох мото үзүүлбэрийг Спортын Мастер Сандагдорж үзүүлж үзэгч олныг баясгалаа.

70934858_2535609676534010_4514122572123602944_o.jpg

Мөн 9 сарын 14нд “Алтан элс” үдшийн шоу арга хэмжээнд Өмнөговь аймгийн Театрын хамт олон, Монгол Улсын ардын зураач, элсэн урлалыг хөгжүүлэгч, н.Өнөржаргал, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Азийн язгуур урлалын тэргүүн байрын шагналт н.Даваа  нар хүрэлцэн ирж тоглолт хийж үзэгч олныг баясгасан билээ. 

70314737_2270095846391940_7954445965253935104_n.jpg

 

 

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.