"Ахмадын явган аялал-2019" арга хэмжээ зохион байгууллаа.

"Ахмадын явган аялал-2019" арга хэмжээ зохион байгууллаа.

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг, Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрийн 35, 133 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ахмад үеийн тамирчдад спорт аяллыг сурталчлах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, төрөлх нутгийн байгалийн сайхнаар бахархах, ирээдүй хойч үедээ сургамж, сургаалаа хайрлах, Даланзадгад сумын түүх, домог, хамгийн анх баригдсан байшин, сургууль зэрэг түүх, тэдний анх аялж байсан түүх, сэтгэгдлийг сонсож, тэмдэглэн үлдээх зорилго бүхий аялал юм.

    Тус аяллыг жил бүр Олон улсын ахмадын баяр, Дэлхийн аялал жуулчлалын өдөр, Олон улсын шувуу ажиглах өдрөөр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Уг аяллыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулдаг юм.

10.jpg

Ахмадын явган аялал-2019” арга хэмжээ нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Даланзадгад сум, Улсын арслан “Дэмүүл”-ийн талбайд нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Даланзадгад сумын 1,3,5,6,7,8 дугаар багуудын ахмадууд идэвхтэй оролцлоо.

IMG_2077[1].JPG

IMG_2080[1].JPG

Тус аяллын нэг багийн бүрэлдэхүүнд удирдамжийн дагуу 4 эмэгтэй, 4 эрэгтэй нийт 8 гишүүнтэй, эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 наснаас дээш насныхан оролцлоо.

Явган аялал Дэмүүлийн талбайгаас Далангийн гол хүртэл 3,5 км газрыг явган алхаж, ахмад тамирчдын хурд хүч, авхаалж самбааг сорилоо.

IMG_2116[1].JPG

“Ахмадын явган аялал-2019” арга хэмжээнд явган алхах, мөн олс таталт, Хөгжөөнт буухиа тэмцээн, Багийн ахлагч  нарын дундах тэмцээн, байгаль орчны чиглэлээр хөгжөөнт тоглоом болон танин мэдэхүйн тэмцээн, байрнаас уртад харайх тэмцээнүүдийг 6 багийн дунд зохион байгууллаа.

6.jpg

IMG_2139[1].JPG

IMG_2162[1].JPG

IMG_2169[1].JPG

IMG_2233[1].JPG

   Байгаль орчны танин мэдэхүйн хөгжөөнт тоглоомонд ахмадууд маань идэвхтэй оролцож, говьд амьдардаг амьтдын 3 мөрийг таалгах даалгаврыг багууд амжилттай таалаа. Өөрсдийн амьдралын туршлага, байгаль орчин, ургамал, амьтны амьдралын онцлог, тэдний үед аялал хэрхэн зохион байгуулж байсан түүх зэргийг тайлбарлан залуу, хүүхэд үеийн дурсамжийг нь дахин сөхсөн сайхан арга хэмжээ боллоо.

IMG_2241[1].JPG

IMG_2239[1].JPG

Арга хэмжээнд 6 багийн тамирчид удирдамжийн дагуу ижил хувцасаар жигдэрч, багийн зохион байгуулалт, арга хэмжээнд орсон амжилтыг тооцон байр эзлүүллээ.

Тэргүүн байранд 33 оноогоор Д.Бүнээ ахлагчтай Даланзадгад сумын I дүгээр баг

Дэд байранд 30 оноогоор Г.Сумъяасүрэн ахлагчтай Даланзадгад сумын VI дугаар баг

Гутгаар байранд 28 оноогоор Я.Цэен-Ойдов ахлагчтай Даланзадгад сумын VII дугаар баг

Тусгай байранд 24 оноогоор Х.Буяндэлгэр ахлагчтай Даланзадгад сумын III дугаар багийн ахмадууд тус тус байр эзэллээ.

13.jpg

9.jpg

14.jpg

1.jpg

12.jpg

Ахмадын явган аялал арга хэмжээг ахмадууд зөв зүйтэй арга хэмжээ юм гэж дүгнэлээ. Дараа жилээс энэ жил зохион байгуулсан цоож онгойлгох тэмцээн, усны савтай усыг хэрхэн тогтоох гэсэн эв дүй, ухаан шаардсан, мөн байгаль орчны чиглэлээр танин мэдэхүйн арга хэмжээг спорт арга хэмжээнээс илүүтэйгээр зохион байгуулах нь зүйтэй гэсэн санлыг тавьсан юм.

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.