“АХМАДЫН АЯЛАЛ-2020” АРГА ХЭМЖЭЭ

“АХМАДЫН АЯЛАЛ-2020” АРГА ХЭМЖЭЭ

Уламжлал ёсоор тус арга хэмжээг 2020 оны 09 дугаар сарын 30-ны өдөр Даланзадгад сумын 8 багийн ахмадуудын дунд “Ахмадын аялал-2020” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээг нээж Биеийн тамир, спортын газрын дарга Б.Батсайхан үг хэлж нээв.

IMG_8717.JPG

IMG_8719.JPG

Уг арга хэмжээний гол зорилго нь Дэлхийн аялал жуулчлалын өдөр, Дэлхийн шувуу ажиглах өдрүүдийг сурталчлах, ахмад үеийн тамирчдад спорт аялалыг сурталчлах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эх орон төрөлх нутгийн байгалийн сайхнаар бахархах, үр хойч үедээ түүх домог, орон нутгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт хөгжлийн талаар ярьж, сургааль юугаа хайрлахад оршидог.

Энэ удаагийн арга хэмжээнд 1,2,4,5,6,7,8 дугаар багуудын 56 тамирчин, хөгжөөн дэмжигчидтэйгээ оролцлоо.

“Ахмадын аялал-2020” арга хэмжээ Соёл, спортын цогцолборын урд “Дэмүүл” арслангийн талбайгаас Далангийн гол хүртэл 3,5 км газрыг явган аялуулах байсан боловч цаг агаарын байдлаас шалтгаалж Төв цэнгэлдэх хүртэл алхан буцаж Соёл, спортын цогцолборт зохион байгуулсан. Тэмцээний удирдамжийн дагуу Бөөрөнцөг шидэлт, Дартс, Буухий тэмцээн, Багийн ахлагч нарын тэмцээн, АХА тэмцээнийг зохион байгуулав. Байгаль орчин аялал жуулчлалын газрын хамт олон байгууллагын хувцасаараа жигдэрч ахмадуудаа хүндэтгэн идэвхтэй оролцлоо.

IMG_8739.JPG

IMG_8826.JPG

IMG_8838.JPG

IMG_8919.JPG

IMG_9007.JPG

Ахмадуудынхаа дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулж, тэдний авхаалж самбааг зорин өрсөлдүүлж бусад тэмцээнүүдийн дүнг нэгтгэн байр эзлүүллээ.

IMG_8951.JPG

 IMG_8965.JPG

-р байранд С. Оюун ахлагчтай Дунд сайханы 4 дүгээр багийн ахмад тамирчид

2-р байранд П.Уламбаяр ахлагчтай Хан-Уулын 2-р багын ахмад тамирчид

3-р байранд О. Сайнхүү ахлагчтай Их-Уулын 6 дугаар багийн ахмад тамирчид тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

 IMG_9058.JPG

IMG_9071.JPG

Дүгнэлт: Уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээг ахмадууд хүлээж, эртнээс бэлтгэлээ хангаж, багаа бүрдүүлж, хувцасаа жигдрүүлж идэвхтэй оролцдог болсон байна. Ахмадууд спорт арга хэмжээнээс гадна байгаль орчны талаар танин мэдэхүйн тэмцээн, орон нутгийн байгаль цаг уур, хөгжил цэцэглэлтийн тухай, түүх домог ярьж ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойгоо хэлж байлаа.

Copyrights © 2021 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.