Сэврэй хайрхан, Тогоонтөмөр хааны ордны суурь, Яшил зандан мод гэх мэт Цогт овоо, Мандал овоо сумын нутагт орших түүх соёлын дурсгалт газрууд, үлэг гүрвэлийн олдворт газар нутаг юм.
Сэврэй сум нь улс даяар алдартай мөнгөн эдлэлийн Ноён Сэврэй хийцээрээ гайхагдсан үе үеийн уран дархчуудыг төрүүлсэн өлгий нутаг нь билээ.
Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт 1707 онд Тал хүйтний хөндий хэмээх газарт байгуулагджээ. Түвдээс ирсэн бадарчин лам "Үйзэн Саарав" гэдэг булгийн дэргэд буудаллаж сан тавьж, ард талд нь жижиг шавар байшин бариулснаар эхлэл нь тавигдсан гэдэг.
Галбын гурван хийд, Ундайн гол, Ханбогд хайрхан, Мэлхий цохио, Ловон чомбын агуй, Шар цавын үлэг гүрвэлийн мөр
Толь хад, Саран хөндий, Гурван түшмэл, Ханын хэц, Цагаан ханын агуй гэх мэт Ноён сумын нутагт орших байгалийн үзэсгэлэнт газрууд орно.
Гурван тэс сумаас баруун хойш Тостын уулын ар хоолойд сумаас 150 км-т орших маш үзэсгэлэнтэй хайлаас, тоорой, сухай бүхий баянбүрдтэй мөн палеонтологын ховор олдворт дээд цэрдийн хурдасаас тогтсон газар нутаг юм.
Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос баруун тийш, Говь-Алтай нурууны шувтаргын уулс болох Гурван сайхан, Зөөлөн, Сэврэй, Гилбэнт, Нэмэгт уул болон тэдгээрийн хоорондох өргөн уудам хөндий, хоолой, элсэн манханууд байгалийн цогцолбор газарт багтдаг.
Дэлхийд "Говь" гэдэг нэрийг таниулсан, үлэг гүрвэл гэдэг амьтан өндгөөр үрждэг байсныг баталсан алдарт "Баян заг".
Өмнөговь аймагт элсэн нуруу, манхан, тармаг элс аймгийн бүх нутгийн 3 орчим хувийг эзэлдэг. Үүний дотор Сэврэй, Номгон, Зөөлөн уулийн ар хоолойг дагаж баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэн 925 ам дөрвөлжин км талбай эзлэх Хонгорын элс хамгийн том бөгөөд Монгол улсын томоохон баянбүрдийн нэгэнд тооцогдох юм.
Хаяг: Өмнөговь Аймаг байгаль орчин аялал жуулчлалын газар Нутгийн удирдлагын ордон №07, №01 тоот
Утас: +976-70532148
+976-70532148
Email: info@example.com
Өнөөдөр: 203
Өмнөх сард: 7302
Нийт: 188413
Copyrights © 2021 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.