Тэмээн аялал 

     Тэмээ нь говийн хамгийн том билэг тэмдэг болсон, бахархалт амьтны хувьд жуулчид түүнийг харах, унаж үзэх, зургаа авахуулах их сонирхолтой байдаг. 1995 оны 09 дүгээр сард Монголын МАТ D&G компани, Өмнөговь аймгийн “Түм-Эко Тур” компани хамтран анхны, олон хоногтой, групп тэмээн аяллыг Францын Дезерт компаний 16 жуучидтай 7 хоног хийснээр говьд тэмээн аяллын анх зохион байгуулагдаж байсан түүхтэй билээ.

     Тэмээн аялал нь экотуризмын шилдэг загвар бөгөөд орон нутгийн иргэдийн амжиргаанд бодитой хөрөнгө оруулдаг, уламжлалт нүүдэлчин, малчин соёлыг дэмжсэн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, тогтвортой аяллын хамгийн тод жишээ болдог. Тэмээн аялал нь өдрийн 3 хоногийн, 7 хоногийн заримдаа 2 сар гэх мэт хугацаатай явагдаж байна. 1996 онд Сэврэй суманд зохион байгуулсан Тэмээн аяллын хөтчийн сургалт нь үр дүнгээ өгч олон малчдыг тэмээн аялалд хамруулснаар өнөөгийн байдлаар говьд Булган сумын Баян заг, Сэврэй сумын Хонгорын элсэнд олон малчин өрхийн амжиргааний гол хэрэгслийн нэг нь тэмээн аялал болсон байна.

DSC_0124 cam.JPGkhongorin gol.jpgIMG_0998.JPG

IMG_0997.JPGТэмээн аялал зохион байгуулагчид нь жуулчдын сонирхолд нийцүүлэн аяллын хөтөлбөрийг зохиодог. Говийн хамгийн үзэсгэлэнтэй, сонирхол татсан газруудаар өглөө 9 цагаас орой 18 цаг хүртэл, өдөрт ойролцоогоор 20-25 км аялж, майхантай хонож, хоол хүнс, майхан хэрэгслээ машинаар авч аялдаг. Гэвч огт машин хэрэглэдэггүй, бүх ачаа, хоол хүнсээ тэмээндээ ачиж орчуулагч, тогооч нар нь ч тэмээ унан аялдаг хөтөлбөр байдаг. Малчид гаднаа гэр барьж жуулчдыг хүлээн авахаас гадна тэмээгээ унуулж, ингэний сүү, цагаан идээ, тэмээний ноосоор бүтээсэн бүтээгдэхүүнээ худалдах зэргээр өрхийн орлогоо нэмэгдүүлдэг. Тэмээн аялалд оролцдог малчдын сэтгэхүйд байгаль орчноо хамгаалах, хоггүй байлгах хандлага бүрэн сууж тэмээн аяллыг зохион байгуулах, хөтчөөр ажимллах бүрэн чадвартай болсон билээ.

     Одоогийн байдлаар Булган сумын Баян заг, Сэврэй сумын Хонгорын элсний орчинд тэмээн аялал хийгдэж байна. Говьд тэмээн аяллаар мэргэшсэн Түм-Эко Тур, Монгол говь компаниуд нь Баян загийн орчинд Алтан говийн ширээ хоршоо үэрэг орон нутгийн хүмүүс бий. Тэмээн аялал нь өргөжсөөр 1997 оноос эхэлж говьд Тэмээний баяргы зохиох болсон нь Монголын аялал жуулчлалын салбар дахь хамгийн том эвентийн нэг болон хөгжиж байна.

IMG_6511.JPG

Үлэг гүрвэл сонирхогчдын аялал

      Даланзадгадаас хойшоо 100 км орших Булган сумын Баян заг, Булган сумаас баруун хойш 30 км-т Төгрөгийн ширээ, Гурван тэс сумын нутагт орших Нэмэгтийн их Хонгил, Ухаа толгод,Нэмэгт, Хэрмэн цав, Зуу мод Зулганай, Бүгийн цав, Манлай сумын нутагт орших Шар цав зэрэг газруудаар үлэг гүрвэлийн аялалыг зохион байгуулах боломжтой юм. 

    Ухаа толгодоос 1993 оны орчим Америкийн Байгналийн түүхийн музейн судлаачид өнөөгийн шувууны төрөл болох үүрэндээ өндгөө даран суусан Овераторын хэд хэдэн олдворыг олсон нь ихээхэн шуугиан тарьсан билээ.

     Нэмэгт, Хэрмэн цав орчим нь үлэмж том махчин болон өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүдийн олдворыг олсон газрууд.

Шар цав нь Дэлхийд хамгийн олон, хамгийн том мөр бүхий олдворт газар юм.

Баянзаг.JPGноцолдож буй гүрвэл.jpgc34lxjen.jpgC6hiGBYU8AAgSNU.jpgбатаар.jpgолдвор.jpg 

Шувуу ажиглах аялал

 Монгол оронд шувуу ажиглах аялал нь экотуризмийн шинэ чиглэл болон эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд шувуу судлаач эрдэмтдийн олон шавь нар мэргэжилтнүүдээс гадна шувуу сонирхогчид олон болсон нь энэ аяллыг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болж байна. Говь нь шувуу ажиглахад хангайгаас хялбар, зураг авахад элдэв өвс ургамал, мод саад болохгүй сайн талтай. Түүнээс гадна говийн жижиг ч гэсэн задгай усны ойролцоо отож суувал олон зүйл шувууд ирж ундаалдгийг харж болно.

    Говьд жуулчид голчлон аялдаг газруудад Ёлын ам, Дүнгэнээгийн хавцал, Мухар шивэрт, Баяндалай сумын Төхөмийн цагаан нуур, Хонгорын элс ордог. Эдгээрээс газруудаас говийн гол шувуудыг харж болно. Эдгээрээс хамгийн хол байрладаг нь Хонгорын элс бөгөөд аймгийн төвөөс 216 км зайтай ч эндээс ус намгийн болон говийн унаган шувуудыг харж болно. Танд орон нутгийн ямар шувуу, хэдийд хаана байхыг мэддэг хөтөч цөөхөн байдаг. Аймгийн аялал жуулчлалын мэдээллийн төвөөс сайн хөтөч, жолоочийг авч болно.

Шувуу ажиглах аялал.JPGIMG_6991.JPGшувуу харах аялал.jpg

 

     Говьд жил бүрийн хавар 5 сарын эхнээс 6 сарын эцэс, намар 8 сарын дундаас 10 сарын дунд хүртэл ус намгийн болон мод, бутны нүүдлийн шувуудыг харж болно. Ихэнх жуулчдын хувьд аймгийн төвөөс хойшоо 60 км-т орших Д.Бараадуузын тарьсан мод, аймгийн төвийн баруун өмнө байрлах Далангийн цөөрөм, аймгийн төвийн баруун хойт үзүүрт байрладаг "Их говийн төгөл" мод үржүүлэх газрын таримал моднуудаас олон зүйл шувууг хардаг.

Мөн аймгийн төв дэхь цэцэрлэгт хүрээлэнд цөөнгүй сонирхолтой зүйл шувууд ирдэг.

     Сүүлийн жилүүдэд Ханбогд сумын нутагт Оюу толгойн байгаль орчны ажилтнууд, Монголын Зэрлэг амьтан судлах, хамгаалах нийгэмлэгийн судлаачид хамтран Ханбогд орчны шувуудын шувуудын судалгаа ажиглалтыг хийсэн нь олон зүйл сонирхолтой шувууд амьдардаг болон дайран өнгөрдгийг тогтоосон. Оюу толгойн үйлдвэрийн ашигласан усаар байгуулсан цөөрөм нь нүүдлийн шувуудад дамжин өнгөрөх таатай орчин болж ховор шувуудыг үзэх боломж бүрдсэн юм.

index.jpg

Далангийн Гангар хун.jpg

 Бясалгал мөргөлийн аялал

Ханбогд сумын нутаг дэхь Дэмчогийн хийдийг сэргээн засварлаж Амар амарлингуйн Дэмчог бурхныг бүтээн залсанаас хойш дотоодын аялагчдын гол зорих газрын нэг болсон.

     Ноён Хутагт Данзанравжаагийн суудал, дэлхийн энергийн төв цэг дээрээс Өглөөний нар мандахыг харж бясалгал хийх, Үлэмжийн чанар дууг дуулах, ноён хутагтын домог, түүхийг сонсох, Чингисийн уурганы нүх, баяжихын агуй, Эхийн умай, Мэлхий цохио, Галбын гурван хийд болох Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд, Дэмчогийн хийдийг үзэж, энерги эрч хүч авах аяллыг хийх боломжтой юм. 

Дэмчог-бурхан-199x300.jpgdemchog 1.JPG999999999.jpg12214035_923459317733225_579181579_o.jpgmelhii had 2.JPGСангийн далай хийд.jpg

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.