Алдарт "Баян заг"

Дэлхийд "Говь" гэдэг нэрийг таниулсан, үлэг гүрвэл гэдэг амьтан өндгөөр үрждэг байсныг баталсан алдарт "Баян заг".

Алдарт "Баян заг"

Баянзаг нь Монголын цаашлаад дэлхийн байгалийн түүх, археологи, шинжлэх ухааны нэн чухал дурсгал, ул мөр олдворуудыг харьцангуй сайнаар хадгалах үлдсэн алдарт Арц богдын уулсын дагуух уудам хөндийд оршихбөгөөд Баянзагаас өнөөг хүртэл хүн төрөлхтөний эртний түүх, археологи палентологын нэн чухал, ховор олдворууд олдсоор байгаа түүхэн чухал газар орон юм. Иймээс Тонгол орон төдийгүй дэлхий нийтэд алдаршсан нэн чухал газар нутгийнх нь хувьд “Баянзаг – Flaming Cliffs” –ийг 2010 онд Монголын говь нэрээр аймгаа төлөөлөн “Монгол улсын есөн гайхамшиг”-аар тодорсон. Баянзаг нь амьтан ургамлын түүхэнд чухал байр суурь эзлэх, нэгэн үеийн томоохон төлөөлөгч болох, одоогоос 60-100 са жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн томоохон нээлт болсон юм.Эндээс дэлхийд хамгийн анхны доторхи хөврөл нь дөнгөж гараад царцаж үлдсэн үлэг гүрвэлийн өндөгнүүд олдсон нь дэлхийн шинжлэх ухааны түүхэнд томоохон нээлт болсон юм.

Сошл-р хуваалцах

Бусад газрууд

Шар цав

Шар цав

Аварга биет Зауролоф аймшигт махчин Тарбозавр гэх мэт Монголчуудын домоглон ярьдагаар аварга “Луунууд” болох эртний үлэг гүрвэлийн 5-6 зүйлийн 18000 мөрийг өдий хүртэл хадгалж ирсэн саяхан болтол хэний ч мэдээгүй байсан “Шар цав” хэмээх газар нь Манлай, Ханбогд сумын зааг нутагт байрладаг

Үзэх
Онгийн Улаан нуур

Онгийн Улаан нуур

Говийн нийт нутаг дэвсгэрт гадаргын усны нөөц харьцангуй бага. Гэвч хангайн нуруунаас эх аван 400 гаруй км урсаж Булган, Мандал-Овоо сумын нутагт оршдог, Онгийн Улаан нууранд цутгадаг Онгийн гол нь Монгол орны цөөхөн “Эх оронч гол”-ын нэг юм.

Үзэх

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.