Ноён, Сэврэй хийцийн мөнгөн эдлэл

Сэврэй сум нь улс даяар алдартай мөнгөн эдлэлийн Ноён Сэврэй хийцээрээ гайхагдсан үе үеийн уран дархчуудыг төрүүлсэн өлгий нутаг нь билээ.

Ноён, Сэврэй хийцийн мөнгөн эдлэл

Энэхүү халхад алдартай хийц нь өнөөг хүртэл үе дамжин уламжлагдан хадгалагдаж ирсэн юм. 1938 онд гарсан судалгаагаар Пагамын Мөнх, Чулууны Балжир, Чулууны Ёндон, Долгорын Данзан, Магсарын Гончиг, Моломын Бадарч нарыг уран дархан хүмүүсээр бүртгэжээ. Нүдэн хэмээх Рэнцэн, Мядагийн Данзан, Навааны Чимиддорж, Сономшааравын Сугир, Сономшаравын Эрдэнээ, Адьяагийн Цоож нар мөнгөн урлалын сайн дархачууд юм. Ноён Сэврэйн хийц нь Монгол улсын зохиогчийн эрхийн хорооноос зохиогчийн эрхийн баталгааг Сономшааравын Эрдэнээ нь авсан давтагдашгүй бүтээл болно. Монгол улсын хэмжээнд Дарьганга, Ноён Сэврэйн хийц гэсэн хоёр төрлийн мөнгөн аяга байдаг. Үүнээс Дарьганга хийц нь хөөмөл хээтэй ,нимгэн , орц багатай байдаг. Ноён Сэврэйн хийцийн мөнгөн аягыг утас сувималын аргаар хийдэг. Гол онцлог нь зузаан орц арвинтай, эдэлгээ удаантай, дээр үеийн уламжлалт гар аргаар хийснээрээ улсад алдартай байдаг. Ноён Сэврэй хийцийн их гарын аяганд 32-35 лан, дунд гарын аяганд 17-20 лан, жижиг аяганд 8-10 лан мөнгө ордог.

Сошл-р хуваалцах

Бусад газрууд

Шар цав

Шар цав

Аварга биет Зауролоф аймшигт махчин Тарбозавр гэх мэт Монголчуудын домоглон ярьдагаар аварга “Луунууд” болох эртний үлэг гүрвэлийн 5-6 зүйлийн 18000 мөрийг өдий хүртэл хадгалж ирсэн саяхан болтол хэний ч мэдээгүй байсан “Шар цав” хэмээх газар нь Манлай, Ханбогд сумын зааг нутагт байрладаг

Үзэх
Онгийн Улаан нуур

Онгийн Улаан нуур

Говийн нийт нутаг дэвсгэрт гадаргын усны нөөц харьцангуй бага. Гэвч хангайн нуруунаас эх аван 400 гаруй км урсаж Булган, Мандал-Овоо сумын нутагт оршдог, Онгийн Улаан нууранд цутгадаг Онгийн гол нь Монгол орны цөөхөн “Эх оронч гол”-ын нэг юм.

Үзэх

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.