Алдарт Баян заг

Өмнөговь аймагт ирсэн жуулчид заавал үзэж сонирхох, танин мэдэхүйн чухал газар нутгуудаас 7 газрыг онцолж байна.

Алдарт Баян заг

  1. 1890 –ээд онд Монголын нутгаар хөндлөн гулд тэнээд эртний хирсний ганц шүд олоод Монгол улсад онцын сонин юмгүй гэж үнэлээд буцсан Оросын  нэрт судлаач В.А. Обручевын дараа 1920-иод оны дундуур, Монголын говиос дэлхийд анхны үлэг гүрвэлийн өндгийг олж, “Говь” хэмээх нэрийг ертөнцийн чихнээ анхлан дуурсгасан, Америкийн нэрт судлаач, эрдэмтэн Рой Чэпман Эндрюсээс хойш Монгол орон бараг 70 жил комминузмын нөлөөгөөр, ертөнцөөс дахин тусгаарлагдан чимээгүй болсон юм. Дэлхий ертөнц усаар бүрхэгдсэн байсан тэр цаг үеэс аажим аажмаар хуурай газрууд бий болж тэнд анхны замаг, нэг эст болон олон эст амьтад, ургамал бий болсон. Цаашлаад загас , хоср нутагтан, хожим нь олон саяны турш үргэлжилсэн, олон галвын эцэст бидний илүүтэй сайн мэдэх төрмөлийн эрин, төрмөлийн эриний анх үүсэн бий болсон энэхүү эринд бий болж хуурай газраас бусад тивүүд рүү салбарлан аялж одсон амьтад эртний хүний үүссэн газруудын нэг нь яах аргагүй дэлхий нийтэд анхлан , Төв Азийн цөл гэж нэрлэгдэж байгаад хожим нь Рой Чапмэн Эндрюсийн багийн алдарт нээлтээр “Говь” гэж нэрлэгдсэн Азийн зүрхэн дэхь эх тив, Монголын их говь билээ.

Баян заг. Хэрмэн цав

bayan zag 9.JPGbayan zag 6.JPGхэрмэн цав1.jpgБаянзаг.JPG

Сошл-р хуваалцах

Бусад газрууд

Шар цав

Шар цав

Аварга биет Зауролоф аймшигт махчин Тарбозавр гэх мэт Монголчуудын домоглон ярьдагаар аварга “Луунууд” болох эртний үлэг гүрвэлийн 5-6 зүйлийн 18000 мөрийг өдий хүртэл хадгалж ирсэн саяхан болтол хэний ч мэдээгүй байсан “Шар цав” хэмээх газар нь Манлай, Ханбогд сумын зааг нутагт байрладаг

Үзэх
Онгийн Улаан нуур

Онгийн Улаан нуур

Говийн нийт нутаг дэвсгэрт гадаргын усны нөөц харьцангуй бага. Гэвч хангайн нуруунаас эх аван 400 гаруй км урсаж Булган, Мандал-Овоо сумын нутагт оршдог, Онгийн Улаан нууранд цутгадаг Онгийн гол нь Монгол орны цөөхөн “Эх оронч гол”-ын нэг юм.

Үзэх

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.