"Хавцгайтын хадны сүг зураг"

Монгол орон нь дэлхий дээрх хамгийн их, хадан дээр мохоо болон хурц үзүүртэй багаж, чулуугаар сийлж ухсан сүг зурагтай орон юм. Говийн хадны зургууд нь зосоор биш дандаа хад чулуу ухаж сийлж, цохиж үлдээснээрээ онцлог байдаг. Монголын говьд эртнээс нааш хүн амьдарч байсан олон дурсгалын тодорхой баримт нь хадны сүг зураг юм. Говийн нийт нутгаар олон газар сүг зураг байгаагаас жуулчид их очдог онцлог газар нь Булган сумын Хавцгайт багийн Хавцгайтын хадны сүг зураг юм.

"Хавцгайтын хадны сүг зураг"

Булган сумаас урагшаа 30 км-т орших Богинын хяр хэмээх бэсрэг уулын ар бэлд Булган сумын мал аж ахуйн эрдэм шинжилгээний цэг байсан Хавцгайт нэртэй багийн төв байдаг. Энэхүү багийн төвөөс зүүн урагшаа 1 км орчим байдаг. Монгол орны Хадны сүг зургийн судалгаанд нэрт эрдэмтэн Д.Цэвээндорж, Д.Дорж, нарын олон эрдэмтэд их хувь нэмэр оруулсан байдаг. 

“Хавцгайтын хадны зүг зураг” нь Алдарт Арц Богдын өвөр хөндийг дагасан, Баян загийн суурингаас 40 км орчимд, эртний хүмүүсийн суурьшин байсан нь нэг цаг үед хамаарах магадлалтай юм.

Гурван сайхан түүний орчны уулсыг одоогоос 400-500  сая жилийн өмнө үүссэн нилээд залуу уулс хэмээн үздэг. Энэ хавийн чулуулгууд нь элсэн бүтэцтэйг тэдгээрийн гадаргуу нь олон зууны нар салхинд түлэгдэн хар бараан мэт болсон нь ямарваа нэгэн багаж хэрэгслээр зурахад өнгөн хэсэг нь амархан элэгдэж цайвар өнгийн мөр гарна. Энэхүү мөр, өнгөнөөс нь мөн зурсан зургуудын дээгүүр нь тогтон ургасан хадны хагаас нь тухайн зургуудын нас, үеийг тогтоох боломжууд бий. Харин түлэгдсэн бараан өнгөний цаанаас гарах цайвар өнгө нь нимгэн, гүн ухагдсанаасаа шалтгаалан өөр өөр өнгөтэй байх боловч тэдгээрийн хуучирч элэгдсэн байдлаас нь нас, үеийг нь тогтоох боломжтой юм. Ер нь энэ уулын орчинд олон тооны сүг зураг байдаг хэдий ч “Хавцгайтын хадны сүг зураг” нь өөрийн илэрхийлэл, зохиомжоороо өвөрмөц содон, нэн уран дурслэлтэй юм. Тус сүг зургийг 4000-5000 жилийн өмнө хүрэл зэвсгийн дунд болон сүүл, төмрийн эхэн үед бүтээгдсэн хэмээн үздэг. “Хавцгайтын хадны сүг зураг”-т манай нутагт байхгүй буга, тэмээн хяруул гэж хэлэхээр том шувууны зураг /1920-иод оны дундуур Америкийн судлаач Рой Чапмэн Эндрюсийн багийн олсон эмэгтэй хүний хүзүүний зүүлт болгон хэрэглэж байсан Аварга тэмээн хяруулын өндөгний чулуужсан хальтай нэг талаар тохирч байгаа юм/, том бух гөрөөс /Бух гөрөөс, ирвэс гэхээсээ илүү бар, “Барын бүл”/ гэмээр дүрслэл зургууд хэд хэд давтагдан зурагдсан байдаг.

Сошл-р хуваалцах

Бусад газрууд

Шар цав

Шар цав

Аварга биет Зауролоф аймшигт махчин Тарбозавр гэх мэт Монголчуудын домоглон ярьдагаар аварга “Луунууд” болох эртний үлэг гүрвэлийн 5-6 зүйлийн 18000 мөрийг өдий хүртэл хадгалж ирсэн саяхан болтол хэний ч мэдээгүй байсан “Шар цав” хэмээх газар нь Манлай, Ханбогд сумын зааг нутагт байрладаг

Үзэх
Онгийн Улаан нуур

Онгийн Улаан нуур

Говийн нийт нутаг дэвсгэрт гадаргын усны нөөц харьцангуй бага. Гэвч хангайн нуруунаас эх аван 400 гаруй км урсаж Булган, Мандал-Овоо сумын нутагт оршдог, Онгийн Улаан нууранд цутгадаг Онгийн гол нь Монгол орны цөөхөн “Эх оронч гол”-ын нэг юм.

Үзэх

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.