Шар цав

Аварга биет Зауролоф аймшигт махчин Тарбозавр гэх мэт Монголчуудын домоглон ярьдагаар аварга “Луунууд” болох эртний үлэг гүрвэлийн 5-6 зүйлийн 18000 мөрийг өдий хүртэл хадгалж ирсэн саяхан болтол хэний ч мэдээгүй байсан “Шар цав” хэмээх газар нь Манлай, Ханбогд сумын зааг нутагт байрладаг

Шар цав

    Анх 1995 онд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатарын ахласан Монгол-Японы судалгааны баг нээсэн юм. Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт байдаг Шар цав гэдэг газраас үлэг гүрвэлийн мөр анх олсон юм. Хээрийн судалгааны ажил дуусч байсан учраас нарийн судалгаа хийгдээгүй. 1996 онд нарийн судалгаа хийж, дөрөв, таван удаа хээрийн судалгааны анги энэ нутагт ажилласан. Энэ үнэхээр үлэг гүрвэлийн мөрт газар мөн байна. Дэлхий дээр олддог бусад мөрт газраас маш их онцлогтой ховор сонин. Нэг дор маш олон төрлийн үлэг гүрвэл гүйгээд явж өнгөрсөн мөрнүүд хадгалагдсан гэдэг нь тогтоогдсон. Түүгээр ч барахгүй мөрт үе давхаргаас тун холгүй үлэг гүрвэлийн чулуужсан яс олдсон юм. Дэлхийн өөр бусад улс орнуудад байдаг мөрт газруудаас үүгээрээ ялгаатай.

c34lxjen.jpgC6hiGBYU8AAgSNU.jpg

Чулуужсан олдвор Монголд их олддог гэдгээрээ дэлхийд танигдсан. Мөр үлдэнэ гэдэг хадгалалтын өвөрмөц нөхцөл шаарддаг. Нэгдүгээрт усан орчин шаардлагатай гэж үздэг. Мэдээж өнөөдрийн говь усгүй шүү дээ. Судалгааны үр дүнгээр бол яг тэр орчин үлэг гүрвэлүүдийн үед олон салаа гүехэн устай үргэлжилсэн гол мөрөн байсан гэсэн үндэслэл гарсан. Гол мөрний эргээр үлэг гүрвэлүүд маш олноороо амьдарч байжээ. Тэдний мөр хадгалагдсан даруй хурдас чулуулгаар хучигдах учиртай. Тэр нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа юм. Хурдас хуримтлалын онолоор бол он удаан жил хадгалагдахын тулд зүй тогтлоороо мөрт газар 10-20 метрийн дор байх учиртай. Дээр нь байсан хурдсууд элэгдэж, ил гарахаар нь бид олсон хэрэг. Тэр нь олон шалтгаантай. Газар нь өргөгдсөн байж болно. Дээд хэсэг нь эргэлээд үлдсэн. Цав гэхээр эрэглэсэн газрыг хэлдэг.

Тус газраас хэмжээгээрээ дэлхийд гуравт орох, Монголд анхных гэж болох хамгийн том үлэг гүрвэлийн мөрийг олсон.

Уртаашаа метр 10 орчим см мөр л дөө. Аварга өвсөн идэшт гүрвэл зауроподын бүлэгт багтах амьтны мөр гэдэг нь тогтоогдсон. Зауроподын бүлэгт хамрагдах амьтад том байдаг. 30-40 тонн жинтэй, урт нь 20-30 метр ч хүрдэг.

Дөрвөөс таван төрлийн үлэг гүрвэлийн хэдэн зуун мөр үлдсэн. Нэг амьтан яваад байсан биш сүрэглэж явсан, бүр нарийн ажиглавал өөрийн жаягтай, зэрэгцэж явдаг, сүрэглэж явдаг, гүйдэг амьтан шүү дээ. Өөр хоорондох зай нь цэргүүд жагсаад явсан юм шиг хоорондоо давтамжтай байдаг.

Алдарт Галбын говийн хойд хэсэг болох “Гүн хоолойн” ер бусын үзэмжит байгаль алдарт “Торгоны зам” ын Монгол, Хятадын жинчдийн дайран өнгөрч дамжин буудаллаж ирсэн эртний 30 орчим бичээсийг хадгалан түүхэн дурсгалт “Хүрдэт агуй”, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн бясалган байгуулсан алдарт “Дэмчогийн хийд”, хол ойрын зочин гийчний хүслийг сонсогч “Баяжихын агуй” гэх мэт үзэх сонирхож гайхан биширэх зүйл арвинтай аяллын маршрутыг бий болгож болох боломжтой билээ.

олдвор.jpg

Сошл-р хуваалцах

Бусад газрууд

Онгийн Улаан нуур

Онгийн Улаан нуур

Говийн нийт нутаг дэвсгэрт гадаргын усны нөөц харьцангуй бага. Гэвч хангайн нуруунаас эх аван 400 гаруй км урсаж Булган, Мандал-Овоо сумын нутагт оршдог, Онгийн Улаан нууранд цутгадаг Онгийн гол нь Монгол орны цөөхөн “Эх оронч гол”-ын нэг юм.

Үзэх
Алдарт "Хонгорын элс"

Алдарт "Хонгорын элс"

Хонгорын элс нь баруун хойноос зүүн урагш чиглэн 130 гаруй км үргэлжилсэн, 3- 5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай орны хамгийн урт элсэн манхан бөгөөд хамгийн өндөр "Дуут манхан" элсний өндөр нь газрын гадаргаас 200 м өндөр. Элсэн манхны араар Хонгорын гол хэмээх арав гаруй км урт урсгалтай говийн бяцхан гол нь эрэг орчиндоо битүү ногоон зүлэг үүсгэсэн хоёр салаа гол бөгөөд адаг дээрээ нийлэн “Адаг нуур ” хэмээх бяцхан нуурыг үүсгэдэг.

Үзэх

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.