baigal orchnii gazar1.jpg

Байгууллагын эрхэм зорилго: Байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад анхаарч, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд халгүй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ногоон хөгжлийг бий болгох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, цэвэр цэмцгэр байлгах соёлыг төлөвшүүлэх, төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэний хамтын ажиллагааг бий болгоход оршиж байна.

Байгууллагын зорилго: Шинийг санаачилж, санаачилгаа хэрэгжүүлцгээе уриатай ажиллаж байна.

 

     2008 онд Засгийн газрын 67 дугаар “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын газар болж бүтэц чиг үүрэг өөрчлөгдсөн.

            Одоо Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь дарга, 6 мэргэжилтэн, 3 үйлчилгээний ажилтан, 19 байгаль хамгаалагч нийт 29 орон тоотойгоор чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

15 суманд Байгаль хамгаалагч ажиллуулж байгаа ба 2014 оноос эхлэн Уул уурхай түлхүү хөгжиж буй Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумдад Уул уурхай хариуцсан байгаль хамгаалагчын орон тоог нэмсэн, 2016 онд Буга нутагшуулсантай холбогдуулан Баруун сайхан уулыг хариуцсан байгаль хамгаалагчийг тус тус нэмсэнээр одоо нийт 19 байгаль хамгаалагч орон нутагт ажиллаж байна.

 

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.