Дэлхийд гайхагдсан Монголын их говийн заавал очиж үзэх 7 гайхамшигт газрууд

Шар цав

Шар цав

Аварга биет Зауролоф аймшигт махчин Тарбозавр гэх мэт Монголчуудын домоглон ярьдагаар аварга “Луунууд” болох эртний үлэг гүрвэлийн 5-6 зүйлийн 18000 мөрийг өдий хүртэл хадгалж ирсэн саяхан болтол хэний ч мэдээгүй байсан “Шар цав” хэмээх газар нь Манлай, Ханбогд сумын зааг нутагт байрладаг


Онгийн Улаан нуур

Онгийн Улаан нуур

Говийн нийт нутаг дэвсгэрт гадаргын усны нөөц харьцангуй бага. Гэвч хангайн нуруунаас эх аван 400 гаруй км урсаж Булган, Мандал-Овоо сумын нутагт оршдог, Онгийн Улаан нууранд цутгадаг Онгийн гол нь Монгол орны цөөхөн “Эх оронч гол”-ын нэг юм.


Алдарт "Хонгорын элс"

Алдарт "Хонгорын элс"

Хонгорын элс нь баруун хойноос зүүн урагш чиглэн 130 гаруй км үргэлжилсэн, 3- 5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай орны хамгийн урт элсэн манхан бөгөөд хамгийн өндөр "Дуут манхан" элсний өндөр нь газрын гадаргаас 200 м өндөр. Элсэн манхны араар Хонгорын гол хэмээх арав гаруй км урт урсгалтай говийн бяцхан гол нь эрэг орчиндоо битүү ногоон зүлэг үүсгэсэн хоёр салаа гол бөгөөд адаг дээрээ нийлэн “Адаг нуур ” хэмээх бяцхан нуурыг үүсгэдэг.


Дэлхийн энергийн төв

Дэлхийн энергийн төв

Ханбогд сумын нутагт 30 км диаметртэй, зөв эргэлтийн соронзон туйлтай, түүгээрээ энерги ялгаруулдаг тойрог газрыг хамрах бөгөөд гол цэг нь Дэмчигийн хийд ажээ.


"Хавцгайтын хадны сүг зураг"

"Хавцгайтын хадны сүг зураг"

Монгол орон нь дэлхий дээрх хамгийн их, хадан дээр мохоо болон хурц үзүүртэй багаж, чулуугаар сийлж ухсан сүг зурагтай орон юм. Говийн хадны зургууд нь зосоор биш дандаа хад чулуу ухаж сийлж, цохиж үлдээснээрээ онцлог байдаг. Монголын говьд эртнээс нааш хүн амьдарч байсан олон дурсгалын тодорхой баримт нь хадны сүг зураг юм. Говийн нийт нутгаар олон газар сүг зураг байгаагаас жуулчид их очдог онцлог газар нь Булган сумын Хавцгайт багийн Хавцгайтын хадны сүг зураг юм.


Тост Тосон бумбын нуруу

Тост Тосон бумбын нуруу

Алтайн нурууны зүүн төгсгөл, Говь алтайн нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан номонд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амтдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нутаг нь дэлхийн хэмжээнд ирвэсний амьдрах гол орчин аж.


Алдарт Баян заг

Алдарт Баян заг

Өмнөговь аймагт ирсэн жуулчид заавал үзэж сонирхох, танин мэдэхүйн чухал газар нутгуудаас 7 газрыг онцолж байна.


Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.