Говь Гурвансайхан уулын Зүүн сайхан ууланд орших, Өмнөговь аймгийн 9 гайхамшгийн нэг, Ёлын амыг 1965 онд Монголын өмнөд говийн экосистемийн унаган төрх тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль түүх соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор тухайн үеийн АИХурлын Тэргүүлэгчдийн 17-р зарлигаар “Дархан цаазат газар” болгосноор говийн эмзэг экосистемийг хамгаалах ажил эхэлсэн бөгөөд 1990-ээд оноос ТХГНутгийн сүлжээ бий болж МУлсын УИХурлын 1993 оны 83-р тогтоолоор ГГБЦГазарт орж хамгаалагдсан түүхтэй. Өмнөговь аймгийн Гурвантэс, Баяндалай, Сэврэй, Ханхонгор, Хүрмэн, Булган сумдын 10 багийн нутаг дэвсгэрийг хамарсан 2.171.737 га талбайг хариуцан хамгаалдаг.

   ГГБЦГ-т ирдэг жуулчид Ёлын ам, Хонгорын элс, Хэрмэн цав, Зуун мод, Зулганай зэрэг газрын өвөрмөц тогтоц болон говийн харьцангуй унаган төрхөөрөө байгаа эмзэг онгон байгаль, ургамал, цаг уурын үзэгдэл, ховор ан амьтан, эртний амьтан ургамлын үлдэц, палеонтологийн олдвор, нүүдэлчин Монголчуудын зан заншлыг үзэж сонирхохоор ирдэг. ГГБЦГ-т жилд дундажаар 8000-10000 гаруй гадаадын жуулчидирдэг бөгөөд үүний дийлэнх хувь нь Америк, Англи, Франц, Итали, Герман, Солонгос, Испани жуулчид байна. Цогцолборт газарт 2017 онд нийт 19504 жуулчид ирснээс 10488 нь гадаад, 9016 нь дотоодын аялагчид байна.

hongoriin gol 7.JPG

yoliin am 6.JPGyoliin am8.JPGmuhar shibertiin am9.JPGnemegtiin ih hongil 2.jpg

   Ёлын ам нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн өвөрмөц хадаар хүрээлүүлсэн, дундуур нь горхи урсаж, 7 сарын дунд хүртэл мөс тогтсон байдаг нарийн хавцал бүхий уулын ам. Зуны халуунд сэрүү татсан мөстэй байдгаараа гадна дотны жуулчдын сонирхлыг татдаг. Ёлын ам нь далайн түвшнээс дээш 2200 метрийн өндөрт оршдог. Ёлын амны эхнээс доод адаг хүртэл уулыг нэвт явж болдог. Ингэж явахад 10 гаруй км орчим байдаг. Харин Ёлын амны автозогсоолоос зөвхөн мөс үзээд ирэхэд 2.5 км байдаг. Хүсвэл нутгийн иргэдийн морь, сарлаг тэрэг, уулын дугуйн үйлчилгээг сонгон аялах боломжтой.

   Ёлын орчинд цоохор ирвэс, янгир, аргаль, саарал чоно, үнэг зэрэг томоохон амьтдаас гадна гозоорой зурам, морин чичүүл зэрэг мэрэгчид бий. Ялангуяа өглөө эрт, оройн нар шингэхээс өмнө эдгээр амьтадтай таарах магадлал илүү байдаг. Жигүүртэн шувуудын хувд Козловын хайруулдай, хадны хажир, хэрмийн бялзуухай, эрээн хавиргат хахилаг, идлэг шонхор, ооч ёл, алтайн хойлог зэрэг шувууд бий. Ооч ёл шувууг 2014 онд ИТХурлын 69-р тогтоолоор Өмнөговь аймгийн бахархалт шувуугаар зарласан. Гурвансайханд хамгийн олон буюу нийт 153 зүйлийн ургамал байгаагаас нэн ховор устаж болзошгүй 18 зүйл, унаган ба завсрын унаган 48 зүйл, реликт 18 зүйл бүртгэгдсэн байдаг. Нийт ургамлын 46 зүйл нь унаган ба ховор ургамал байдаг.

10828064_10203970739772072_5550082550772304590_o.jpg12004063_659546274188199_4733320334241962239_n.jpgГурвансайханы Намуу цэцэг.jpgIMG_3663.JPGХонин арц - Juniperus sabina L..JPGүхэр огдой.jpgБор туулай.jpg

   Говь Гурвансайхан уул орчимд 20 гаруй уулын ам байгаагаас аялал жуулчлалд түлхүү ашиглагдаж байгаа нь 5-6 уулын ам байна. Зүүн сайхан уулын хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг болох Ёлын ам нь олон жилийн турш аялал жуулчлалын гол объект болон ашиглагдаж байна. Энэхүү амны булаг нь өвөлдөө хөлдөн зузаан мөсөн давхарга үүсгэх бөгөөд энэхүү хуримтлагдсан мөс нь 07 сарын дунд хүртэл хадгалагдаж байгаад аажмаар хайлж урсдаг. 10 сараас эхлээд дахин хөлдөж мөсөн давхарга бий болдог. Ёлын амны мөс нь жилийн 4 улиралд хадгалагдан мөстэй  байдаг байсан боловч байгаль цаг уурын өөрчлөлт мөн хүний хүчин зүйлээс болоод 7 сарын сүүл хүргэлгүй мөс нь хайлдаг болсон.

DSC_0299.JPG50.jpg4.jpg

Copyrights © 2019 Өмнөговь Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.